Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлд идэвхитэй оролцохыг улсын бүртгэлийн ерөнхий газраас иргэдэд уриалж байна

И-мэйл Хэвлэх PDF
Иргэний шинэчилсэн бүртгэлд Монгол Улсын иргэн бүр хамрагдах бөгөөд хамгийн гол нь тухайн иргэн баримт бичгийн ямар нэгэн зөрчилгүй байх ёстой. Хэрэв та зөрчилтэй бол зөрчлөө арилгуулсан байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл дээр дурдсан баримт бичгийн аль нэг нь байхгүй, мөн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээн дээрх Таны овог, эцгийн нэр, регистрийн дугаар, төрсөн он,сар, өдөр гэх мэт бүртгэлийн мэдээлэл зөрсөн бол зөрчлийг заавал арилгаж байж шинэчилсэн бүртгэлд хамрагдах юм .
Иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх 16-аас дээш насныхан өөрийн биеэр байнгын оршин сууж байгаа хаягаараа харьяа сум, хороон дээрээ иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээтэйгээ очиж, цээж зургаа даруулан хурууны хээгээ өгч бүртгүүлэх юм. Харин 16 нас хүрээгүй хүүхдийн тухайд эцэг, эх, түүний асран хамгаалагч нь хариуцан бүртгэлд хамруулна. Ингэснээр улсын мэдээллийн нэгдсэн цахим сан бий болох юм. Мөн Иргэний шинэчилсэн бүртгэлд 1951 оноос өмнө төрсөн иргэдээс төрсний гэрчилгээ шаардахгүй.
Дэлгэрэнгүй...
 

Монгол улсын иргэний шинэчилсэн бүртгэлийн нээлт болов

И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Иргэний шинэчилсэн бүртгэлийг бүртгэх нээлтийн ажиллагаа Төрийн ордонд өнөөдөр амжилттай боллоо. Нээлтэнд Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатар болон албаны бусад зочид, төлөөгчид оролцлоо. Энэ үеэр Иргэний шинэчилсэн бүртгэлийг бүртгэх иргэний анхны төлөөлөл болгож, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Монгол Улсын Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг нар шинэчилсэн бүртгэлд хамрагдав.
Дэлгэрэнгүй...
 

Улсын бүртгэлийн ерөнхий газар АНУ-ын азийн сантай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

И-мэйл Хэвлэх PDF
Засгийн газраас 2010 оныг “Бизнесийн орчны шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан тус газраас хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө баталж, тодорхой арга хэмжээнүүдийг үе шаттайгаар авч хэрэгжүүлж байна.
Төлөвлөөнд тусгагдсан зарим арга хэмжээг АНУ-ын Азийн сангийн дэмжлэг, санхүүжилтээр хэрэгжүүлэхээр тус сантай харилцан тохиролцож, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар, АНУ-ын Азийн сангийн хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж хамтран ажиллахаар шийдвэрлэсэн болно.
Дэлгэрэнгүй...
 

Иргэний шинэчилсэн бүртгэлийн сургалт-семинар зохион байгуулагдаж байна

И-мэйл Хэвлэх PDF
Ашигт малтмал, уул уурхайн салбарын орлогоос хуримтлал үүсгэх, энэхүү орлогоос Хүний хөгжил сангаар дамжуулан иргэнд хишиг, хувь хүртээх зорилгоор УИХ-аас 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Хүний хөгжил сангийн тухай хуулийг батлан гаргасан.
Монгол улсын иргэний бүртгэлийн давхардал, зөрчлийг арилгах зорилгоор Улсын Их Хурлаас иргэний шинэчилсэн бүртгэлийг 2010оны 10 дугаар сард багтаан явуулах, үүнтэй холбогдуулан иргэний ухаалаг үнэмлэх олгох суурь дэд бүтэц, иргэний биеийн өгөгдөлд суурилсан мэдээллийн нэгдсэн сан бий болгохыг Засгийн газарт даалгасан юм.
Дэлгэрэнгүй...
 

УБЕГ-ын Аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчдийн сургалт семинар зохион байгуулагдаж байна

И-мэйл Хэвлэх PDF
Монгол Улсын Засгийн газрын Тэргүүн шадар сайдын 2009 оны 28 дугаар тушаалаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг УБЕГ-ын бүтэц, зохион байгуулалт, орон тоог 7 газар, 11 хэлтэстэйгээр нийслэлд Нийслэлийн бүртгэлийн газар, 21 аймагт Улсын бүртгэлийн хэлтэстэйгээр өөрчлөн зохион байгуулсан билээ. Үүнтэй холбогдуулан тус газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газар аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, хуулийн этгээдийн бүртгэлийн үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, аргачлал, зохион байгуулалтаар хангах зорилгоор нийслэлээс Багануур дүүрэг, 21 аймгийн хуулийн этгээдийн улсын бүртгэгчдийн сургалт, семинарыг зохион байгуулж эхлээд байна. Уг семинарт Хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбогдуулан албаны зарим хүмүүсийг урьж оролцуулсан юм.
Дэлгэрэнгүй...
 
Хуудас 1 -с 10

Онлайн лавлах

An error occurred during CYahooStatus query:
Error n. 1: Unable to connect to http://opi.yahoo.com

Шинэчилсэн бүртгэл

ИШБ-дээ хамрагдацгаая

Лавлах утас

Орон нутаг

Санал асуулга

Манай үйлчилгээ явуулж буй газруудын орчны тохижилт, нөхцөл байдал Танд ямар санагдаж байна вэ?
 

Манай зочид

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterӨнөөдөр34
mod_vvisit_counterӨчигдөр780
mod_vvisit_counterЭнэ 7 хоногт3470
mod_vvisit_counterЭнэ сард20568
mod_vvisit_counterНийт хандалт203760

Онлайн байна

Манайд 11 зочид онлайн