Иргэний шинэчилсэн бүртгэл - 2010

Тамгын газар

И-мэйл Хэвлэх PDF
Энэ нэгж нь Улсын бүртгэлийн тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал боловсруулах, дээд шатны байгууллага, Тэргүүн шадар сайдаас ирүүлсэн тогтоол, тушаал, шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг зохион байгуулах, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тус төвтэй холбоотой арга хэмжээний хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, байгууллагын удирдлага, зохион байгуулалтын үйл ажиллагааг хангах, байгууллагын хэмжээнд мөрдөх заавар, журам, бүтээгдэхүүн нийлүүлэлтийг хангах үйл ажиллагааны төлөвлөгөөг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж батлуулах, мөрдүүлэх, хэрэгжүүлэх, үйл ажиллагааны тайлан, бүтээгдэхүүн нийлүүлэлтийн үйл ажиллагааны явцын мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж холбогдох газарт хүргүүлэх, төрийн захиргааны удирдлагын болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангах, гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлж, хэрэгжүүлэх, тус улсад суугаа гадаад орны элчин сайдын яам, консулын албадтай харилцах, гадаад улсын болон тус улсаас гадаад улсад суугаа элчин сайдын яам, консулын албанд иргэний улсын бүртгэл, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэлтэй холбогдсон асуудлаар лавлагаа, тодорхойлолт гаргаж өгөх, байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгаж, явуулж буй үйл ажиллагааныхаа талаар олон нийтэд сурталчлах, тогтмол мэдээлж байх, төсвийн зарцуулалтад хяналт тавьж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргыг санхүүгийн үйл ажиллагааны мэдээллээр хангах, байгууллагын төсвийн төслийг боловсруулж, батлуулах, байгууллагын болон орон нутгийн албадын хангалт, үйлчилгээг зохион байгуулах үндсэн үүрэг хүлээж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйл ажиллагаанд шилдэг тэргүүний туршлага, арга барилыг нэвтрүүлэх, хүний нөөцийн удирдлага, хөгжлийн асуудлыг шийдвэрлэх, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын шийдвэр гаргахад бэлтгэх, боловсруулах зэргээр дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагааг тайлагнах, хариуцлага хүлээлгэх тогтолцоог боловсронгуй болгох, Улсын бүртгэлийн ерөнхий газар, орон нутгийн байгууллагын ажлыг зохицуулах, аргачилсан удирдлагаар хангах, Улсын бүртгэлийн ерөнхий газрын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах зохицуулалтаар хангаж, байгууллагын засвар, үйлчилгээг хариуцан ажиллах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
Тамгын газар нь бүрэлдэхүүндээ Хуулийн хэлтэс, Санхүүгийн хэлтэс, Мэдээлэл, шинжилгээ үнэлгээний хэлтэс, Сургалт, сурталчилгааны төв гэсэн 4 нэгжтэй.
 

Онлайн лавлах

Шинэчилсэн бүртгэл

ИШБ-дээ хамрагдацгаая

Байгууллагын стандарт

Лавлах утас

Хайлт хийх

Орон нутаг

Санал асуулга

Манай үйлчилгээ явуулж буй газруудын орчны тохижилт, нөхцөл байдал Танд ямар санагдаж байна вэ?
 

Онлайн байна

Манайд 50 зочид онлайн