Иргэний шинэчилсэн бүртгэл - 2010

Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар

И-мэйл Хэвлэх PDF
2001 оноос эхлэн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн үйл ажиллагааны талаархи тайлан мэдээг сар, улирал, жилээр тогтмол гарган холбогдох байгууллага болон хэвлэл мэдээллээр олон нийтэд хүргэх ажлыг хэвшүүлж иржээ.

2000 оноос эхлэн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагын гадаад хамтын ажиллагааг ОХУ, Англи, Швед, Турк, Тайландын вант улсын эрхийн бүртгэлийн байгууллагуудтай хөгжүүлж, 20 гаруй эрхийн улсын бүртгэгчийг ОХУ-ын эрхийн улсын бүртгэлийн дээд сургуулийн 21 хоногийн сургалтанд, 20 -оод эрхийн улсын бүртгэгчийг Швед улсад, 6 ажилтныг Турк улсад тус тус мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан байна. 2001 оны 11 дүгээр сард ОХУ-ын ХЗЯ-ны Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга нартай албан ёсны ажлын уулзалт хийж, ОХУ-ын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газрын дарга тэргүүтэй зочид төлөөлөгчдийг 2002 оны 8 дугаар сард Монголд хүлээн авах зэргээр хамтын ажиллагааг хөгжүүлж иржээ. 2001 оны 11 дүгээр сард ОХУ-ын Хууль зүйн сайдын нэгдүгээр орлогч В.Б.Евдокимов тэргүүтэй төлөөлөгчид, Англи, Швед, Герман, Япон, Турк улсын эрхийн улсын бүртгэлийн байгууллага, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, АНУ-ын МСС-ийн төлөөлөгчид ирж тус газрын үйл ажиллагаатай танилцаж байсан байна.
Нийгмийн хөгжлийн хэрэгцээ шаардлагын улмаас эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн үйл ажиллагаа өдрөөс өдөрт өргөжин, бүртгэлийн нэр төрөл, тоо хэмжээ улам нэмэгдсээр байна.
 

Онлайн лавлах

Шинэчилсэн бүртгэл

ИШБ-дээ хамрагдацгаая

Байгууллагын стандарт

Лавлах утас

Хайлт хийх

Орон нутаг

Санал асуулга

Манай үйлчилгээ явуулж буй газруудын орчны тохижилт, нөхцөл байдал Танд ямар санагдаж байна вэ?
 

Онлайн байна

Манайд 29 зочид онлайн