Энэ нэгж нь иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл болон холбогдох бусад бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаа, нууцлалын асуудалд хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх, түүний шалтгааныг судлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, энэ талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж, батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, биелэлтэд хяналт тавих зэргээр улсын хэмжээгээр бүртгэлийн хяналтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, хууль бус болон буруу, алдаатай бүртгэл хийгдсэн тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж, алдааг залруулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт тавьж байх чиг үүрэг бүхий зохион байгуулалтын нэгж юм.
Тус газар нь дарга, орлогч дарга, иргэний бүртгэл, архивын үйл ажиллагааны хяналт хариуцсан бүртгэлийн хяналтын ахлах байцаагч 1, эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагааны хяналт хариуцсан бүртгэлийн хяналтын ахлах байцаагч 1, хуулийн этгээдийн бүртгэл болон байгууллагын мэдээлэл, технологийн үйл ажиллагааны хяналт хариуцсан бүртгэлийн хяналтын ахлах байцаагч 1, бүртгэлийн хяналтын байцаагч 11, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн 1, нийт 17 орон тоотойгоор иргэний бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, хуулийн этгээдийн бүртгэл болон холбогдох бусад бүртгэлтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт тавих, зөрчил дутагдлыг илрүүлэх, түүний шалтгааныг судлаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, энэ талаар баримтлах бодлогын төслийг боловсруулж батлуулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах биелэлтэд хяналт тавих зэргээр улсын хэмжээгээр бүртгэлийн хяналтын нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, хууль бус болон буруу, алдаатай бүртгэл хийсэн тохиолдолд буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж, алдааг залруулах, шаардлагатай тохиолдолд хууль хяналтын байгууллагад шилжүүлэх, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт тавих зэрэг үндсэн чиг үүргийн хэрэгжүүлж байна.
Бүртгэлийн хяналтын газарт бүртгэлийн ажлын туршлагатай, итгэл хүлээсэн, шударга албан хаагчийг ажиллуулах зарчмыг баримтална.
Бүртгэлийн хяналтын газар дараах чиглэлээр Улсын бүртгэлийн хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавина.Үүнд:
Нэг. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих өдөр тутмын хяналт
1. Иргэний бүртгэлийн регистрийн дугаар олгох үйл ажиллагаанд хяналт тавих;
2. Иргэний бүртгэлийн үйл ажиллагааны явцад иргэдэд хуульд заасны дагуу иргэдэд торгууль ногдуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
3. Гадаад паспорт хүчингүй болгох, шинээр болон дахин олгох үйл ажиллагаанд хяналт тавих;
4. Иргэний бүртгэлийн зөрчлийг хянан шийдвэрлэх;
5. Архивын баримтыг цахимжуулах үйл ажиллагаанд хяналт тавих;
6. 300т дээш талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн анхны бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих;
7. Барьцааны бүртгэлийг цуцлах үйл ажиллагаанд хяналт тавих;
8. Газар болон үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн талаархи лавлагаанд хяналт тавих;
9. Хамтран өмчлөгчийн талаарх мэдээлэлд хяналт тавих;
10. Компанийн хувьцаа болон хувьцаа эзэмшигчтэй холбоотой өөрчлөлтийн бүртгэлд хяналт тавих;
11. Тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэх аж ахуйн үйл ажиллагааг ашгийн төлөө хуулийн этгээдийн эрхлэх үйл ажиллагаанд нэмж бүртгэхтэй холбоотой бүртгэлд хяналт тавих;
12. Компани татан буулгахтай холбоотой бүртгэл;
13. Бүртгэгчдийн үйл ажиллагааг Domain contol ашиглан хянах;
14. Бүх төрлийн бүртгэлд ашиглаж байгаа үнэт цаасны зарцуулалтанд хяналт тавих;
15. “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль”-ийн дагуу иргэдээс улсын бүртгэлийн үйл ажиллагаа, албан тушаалтантай холбогдсон өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн байдалд хяналт тавих;
Хoёр. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих түүвэрчилсэн хяналт
1. Үндэсний энгийн гадаад паспорт, иргэний үнэмлэх, иргэний гэр бүлийн байплын бүртгэлийн бүх төрлийн лавлагаа олголтод хяналт тавих;
2. Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн үйл ажиллагаа, нотлох баримтын бүрдүүлбэр, хувийн хэрэг хөтлөлт, эд хөрөнгийн эрхийн бүртгэлтнй холбоотой бүх төрлийн лавлагаа олголтод хяналт тавих;
3. Хуулийн этгээдийн бүх төрлийн бүртгэл, оноосон нэр олгох үйл ажиллагаанд хяналт тавих;
Гурав. Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд тавих төлөвлөгөөт шалгалт
Төв, орон нутгийн бүртгэлийн хэлтэс, газрын үйл ажиллагааг шалган зааварчилах, зөрчил дутагдлыг илрүүлэх, таслан зогсоох, шалгалтын үр дүнг мэдээлэх зэрэг болно.
Тус газар нь улсын бүртгэлийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх, үйлчилгээний нээлттэй байдлыг хангах стратегийн зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор хяналт шалгалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, бүртгэлтэй холбоотой зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох, бууруулах чиглэлээр тодорхой ажил төлөвлөн шат дараатай арга хэмжээ авч байна.