Тус хэлтсийн хамт олон дээрх үүргийн хэрэгжилттэй холбогдуулан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад дараах бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.
1. Иргэний гэр бүлийн байдлын бүртгэл
2. Иргэний үнэмлэх, иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэл, мэдээлэл
3. Гадаадын иргэдийн гэр бүлийн байдлын бүртгэл, мэдээлэл
4. Цахим мэдээллийн сангийн бүрдүүлэлт, баяжуулалт
5. Гадаад оронд суугаа ЭСЯ, дипломат төлөөлөгчийн газар болон төв, орон нутгийн иргэний бүртгэлийн албаны ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх
6. Анхан шатны нэгж дэхь бүртгэлийн ажилтнуудыг сургаж дадлагажуулах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх .
Тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
· Монгол улсын иргэний үнэмлэх, шилжих хөдөлгөөн, иргэний гэр бүлийн байдлын бүртгэлтэй холбогдсон иргэний үнэмлэх, иргэний гэр бүлийн байдлын болон, иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд дагаж мөрдөх журмын хэрэгжилтийг хангуулах
· Иргэний үнэмлэх, иргэдийн шилжин суурьших хөдөлгөөний бүртгэл, мэдээллийн ажлыг зохион байгуулах
· Гадаадын иргэнд холбогдох иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийг хөтлөх, мэдээллийн сан бүрдүүлэх
· Иргэний бүртгэлийн төв, орон нутгийн болон гадаад оронд тус улсаас суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран ажиллах, тэдний ажилтныг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах
· Иргэний баримт бичгийн улсын үзлэг зохион байгуулах,
· Хаягийн нэгдсэн цахим санг эрхлэн хөтлөх
· Монгол улсын хүн амд олгох регистрийн дугаарыг боловсруулж тараан, холбогдох ажилтнуудад сургалт явуулах
· Төв орон нутаг дахь анхан шатны бүртгэлийн ажиллагаанд хяналт шалгалт хийж, арга зүйн зөвлөгөө өгөх
· Улсын хэмжээний иргэний бүртгэлийн мэдээ тайланг нэгтгэн гаргах;
· Иргэний бүртгэлтэй холбогдох хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих ;
· Иргэний бүртгэлийн ажилтай холбогдсон шаардлагатай асуудлаар хууль тогтоомж, эрхийн акт, гарын авлагыг боловсронгуй болгоход санал, дүгнэлт боловсруулж танилцуулах ;
· Бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдсон заавар, зөвлөмжийг боловсруулах, иргэний бүртгэлийн ажилтан нарыг гарын авлага материалаар хангах ;
· Иргэний бүртгэлийн чиглэлээр иргэдэд сурталчилгаа хийх;
· Иргэд байгууллагын санал хүсэлтийг хүлээн авах шийдвэрлэх, холбогдох байгууллагад уламжлах;
· Аймаг, нийслэлээс ирүүлсэн мэдээг мэдээллийн санд оруулах ажлыг зохион байгуулж, үнэн зөвийг хангуулах;
· Төвийн хэвлэл мэдээллийн ажилтантай хамтран хэвлэл мэдээллийн бусад байгууллагатай хариуцсан чиглэлээр хамтран ажиллах, мэдээлэл өгөх, сурталчилгаа хийх;
· Төв орон нутгийн Иргэний бүртгэл мэдээллийн албаны ажлыг шалгах, мэргэжлийн туслалцаа үзүүлэх, зааварчлах, семинар зөвлөгөөн зохион байгуулах, аймаг, нийслэлийн иргэний бүртгэлийн албадын ажилд үнэлэлт дүгнэлт өгч, шагнал урамшуулал, бусад арга хэмжээний талаар саналаа боловсруулан танилцуулах;
· Иргэний бүртгэлийн чиглэлээр төв орон нутагт хийх нэгдсэн болон хэсэгчилсэн үзлэг шалгалтын удирдамжийг боловсруулж, уг шалгалтын дүнг нэгтгэн удирдлагад танилцуулах;
· Улсын хэмжээний иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн 8 төрлийн бүртгэл хөтөлж аймаг, нийслэл, сум, дүүргээс ирүүлсэн ХААТР маягтуудыг хүлээн авч, шалган мэдээллийн санд тусгуулан мэдээ тайланг улирал, хагас, бүтэн жилээр гаргах;
· Монгол улсаас хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газарт “Иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн чиглэлээр зөвлөмж” боловсруулж хүргүүлэх, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, тэдний бүртгэл хийж ирүүлсэн ХААТР маягтуудыг шалган мэдээллийн санд тусгуулж архивт хүлээлгэн өгөх зэрэг чиг үүргийг гүйцэтгэж байна.









