Иргэний шинэчилсэн бүртгэл - 2010

Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтэс:

И-мэйл Хэвлэх PDF
Тус хэлтэс Монгол Улсын иргэн хувийн хэргээр гадаадад зорчих, цагаачлах тухай хууль, Иргэний бүртгэлийн тухай хууль, Засгийн газрын 2006 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын үндэсний гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам” болон холбогдох тогтоол шийдвэрийг мөрдлөг болгон төрийн үйлчилгээг иргэн, байгууллагад шуурхай чирэгдэлгүй хүргэх, зөрчилгүй баримт бичгийг иргэдэд олгох, сахилга хариуцлагыг өндөржүүлэх зорилт тавин
1. Үндэсний энгийн гадаад паспорт олгох
2. Хүүхдийн хавсралт үнэмлэх олгох
3. Гадаад паспортын хүчинтэй хугацааг сунгах
4. Гадаад паспортын талаарх лавлагааг иргэн, хууль хяналтын байгууллагад олгох үйлчилгээг үзүүлдэг.
Тус хэлтсийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг:
• Засгийн газрын тогтоол, шийдвэр, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаал болон дээд байгууллагын шийдвэр, үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах:
• Холбогдох хууль тогтоомж заавар, журмыг баримтлан гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг иргэдэд олгох:
• Үндэсний гадаад паспортыг иргэнд олгосон тухай мэдээллийн санг бүрдүүлэх, баримтаар архивын нэгж, санг бүрдүүлэх:
• Иргэдэд чирэгдэлгүй, шуурхай хүртээмжтэй, соёлтой, төрийн мэргэшсэн үйлчилгээг үзүүлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх:
• Газрын удирдлагад мэргэшлийн өндөр түвшинд судалж боловсруулсан санал зөвлөгөө өгч, шийдвэр гаргахад дэмжлэг туслалцаа үзүүлэх:
• Иргэн, холбогдох байгууллагад гадаад паспорт болон түүнтэй адилтгах баримт бичгийг олгосон тухай лавлагаа, тодорхойлолт гарган өгөх:
• Гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын болон, аймгийн иргэний бүртгэлийн албаны ажилтан нарт мэргэшлийн зөвлөгөө өгөх, шууд харилцах ажлыг шуурхай зохион байгуулах:
• Үйл ажиллагаандаа мөрдвөл зохих технологийн шинжтэй дүрэм, журам, заавар боловсруулан батлуулах, мөрдөх,
• Хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах, хариуцсан чиглэлээр мэдээ, мэдээлэл өгөх, шаардлагатай сурталчилгааг хийх:
• Гадаадад зорчих баримт бичгийн талаар эрх зүйн чиглэлээр иргэдийн хууль зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор сургалт, сурталчилгаа явуулах:
• Төрийн үйлчилгээг хэвийн тогтвортой байлгах үүднээс гадаад паспортын нөөцийг бүрдүүлэх, зарцуулалтыг тооцож, нөөцийн байдлыг удирдлагад танилцуулах, үнэт цаасны нөөцийн хадгалалт, хамгаалалтын технологи мөрдөгдөж байгаа эсэхэд байнга хяналт тавин ажиллаж байна.
 

Онлайн лавлах

Шинэчилсэн бүртгэл

ИШБ-дээ хамрагдацгаая

Байгууллагын стандарт

Лавлах утас

Хайлт хийх

Орон нутаг

Санал асуулга

Манай үйлчилгээ явуулж буй газруудын орчны тохижилт, нөхцөл байдал Танд ямар санагдаж байна вэ?
 

Онлайн байна

Манайд 46 зочид онлайн