Нэг үүсгэн байгуулагчтай компанийн тухайд
Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч гарч компанийн эрх, үүрэг, хариуцлагаа өөр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлсэн тохиолдолд компанийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан иргэн, хуулийн этгээд нь:
- Компанийн үүсгэн байгуулагчаас эрх, үүрэг, хариуцлагаа өөр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлсэн шийдвэр 2 хувь; (Шийдвэрт компанийн нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, баримт бичиг үйлдсэн газрын нэр, өөрчлөлтийн үндсэн агуулгыг илэрхийлсэн товч тэргүү, өөрчлөлтийн талаархи бичвэр, хавсралтын тухай тэмдэглэл зэргийг тусган гарын үсгээ зурж, тэмдэг дарсан байх бөгөөд эх хувиар байна)
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын тушаал болон гэрчилгээний хуулбар 1 хувь;
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт бүрдүүлж өгсөн энэ хэсэгт зааснаас бусад бичиг баримтууд 1 хувь; (эх хувиар байна)
- Компанийн эрх шилжүүлэх гэрээ 2 хувь; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эсхүл бэлэглэлийн гэрээ 2 хувь; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
- Компанийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан иргэний тухайд иргэний үнэмлэхийн хуулбар, анкет тус бүр 2 хувь;
- Компанийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан хуулийн этгээдийн тухайд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хувь;
- Компанийн гэрээ, дүрэм 2 хувь; (эх хувиар байна)
Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нэмэгдэхэд:
- Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн шийдвэр 2 хувь; (Шийдвэрт компанийн нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, баримт бичиг үйлдсэн газрын нэр, өөрчлөлтийн үндсэн агуулгыг илэрхийлсэн товч тэргүү, өөрчлөлтийн талаархи бичвэр, хавсралтын тухай тэмдэглэл зэргийг тусган гарын үсгээ зурж, тэмдэг дарсан байх бөгөөд эх хувиар байна)

- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээ хийлгүйгээр шинээр орж байгаа хувь нийлүүлэгч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж болно. Энэ тохиолдолд шийдвэртэй тусгаж дүрмэндээ нэмэлт оруулна.
- Шинээр хөрөнгө нэмж оруулсан иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулсныг нотлох баримт; (Компанид оруулсан эд хөрөнгийг хүлээн авсан акт, дансны хуулга, мөнгийг тушаасан баримт, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн санхүүгийн тайлан тэнцлийг холбогдох байгууллагаар баталгаажуулж хавсаргах гэх мэт)
- Шинээр орсон хувь нийлүүлэгч нь иргэн бол иргэний үнэмлэхийн хуулбар, анкет тус бүр 2 хувь;
- Шинээр орсон хувь нийлүүлэгч нь хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хувь;
- Компанийн гэрээ, дүрэм 2 хувь; (эх хувиар байна)
Хоёр буюу түүнээс дээш үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчтэй компанийн тухайд
Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч хасагдах, нэмэгдэх, бүх хувь нийлүүлэгч гарч компанийн эрх, үүрэг, хариуцлага бусад иргэн, хуулийн этгээдэд шилжүүлэхэд “Компанийн тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 5.4 дэх хэсэгт заасны дагуу эрхээ хэрэгжүүлнэ. Хуулийн энэ заалт хэрэгжээгүй тохиолдолд мөн хуулийн 5.5, 5.6 дахь хэсэгт заасны дагуу компанидаа болон гуравдагч этгээдэд хувьцаагаа худалдаж болно.
Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч хасагдахад:
- Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн шийдвэр 2 хувь; (Шийдвэрт компанийн нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, баримт бичиг үйлдсэн газрын нэр, өөрчлөлтийн үндсэн агуулгыг илэрхийлсэн товч тэргүү, өөрчлөлтийн талаархи бичвэр, хавсралтын тухай тэмдэглэл зэргийг тусган гарын үсгээ зурж, тэмдэг дарсан байх бөгөөд эх хувиар байна)
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын тушаал болон гэрчилгээний хуулбар 1 хувь;
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт бүрдүүлж өгсөн энэ хэсэгт зааснаас бусад бичиг баримтууд 1 хувь; (эх хувиар байна)
- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эсхүл бэлэглэлийн гэрээ 2 хувь; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
- Компанийн гэрээ, дүрэм 2 хувь; (эх хувиар байна)
Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч гарч компанийн эрх, үүрэг, хариуцлагаа өөр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлсэн тохиолдолд компанийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан иргэн, хуулийн этгээд нь:
- Компанийн үүсгэн байгуулагчаас эрх, үүрэг, хариуцлагаа өөр иргэн, хуулийн этгээдэд шилжүүлсэн шийдвэр 2 хувь; (Шийдвэрт компанийн нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, баримт бичиг үйлдсэн газрын нэр, өөрчлөлтийн үндсэн агуулгыг илэрхийлсэн товч тэргүү, өөрчлөлтийн талаархи бичвэр, хавсралтын тухай тэмдэглэл зэргийг тусган гарын үсгээ зурж, тэмдэг дарсан байх бөгөөд эх хувиар байна)
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын тушаал болон гэрчилгээний хуулбар 1 хувь;
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт бүрдүүлж өгсөн энэ хэсэгт зааснаас бусад бичиг баримтууд 1 хувь; (эх хувиар байна)
- Компанийн эрх шилжүүлэх гэрээ 2 хувь; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эсхүл бэлэглэлийн гэрээ 2 хувь; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
- Компанийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан иргэний тухайд иргэний үнэмлэхийн хуулбар, анкет тус бүр 2 хувь;
- Компанийн эрх, үүрэг, хариуцлагыг хүлээн авсан хуулийн этгээдийн тухайд улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хувь;
- Компанийн гэрээ, дүрэм 2 хувь; (эх хувиар байна)
Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгч нэмэгдэхэд:
- Компанийн үүсгэн байгуулагч, хувь нийлүүлэгчийн шийдвэр 2 хувь; (Шийдвэрт компанийн нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, баримт бичиг үйлдсэн газрын нэр, өөрчлөлтийн үндсэн агуулгыг илэрхийлсэн товч тэргүү, өөрчлөлтийн талаархи бичвэр, хавсралтын тухай тэмдэглэл зэргийг тусган гарын үсгээ зурж, тэмдэг дарсан байх бөгөөд эх хувиар байна)
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагын даргын тушаал болон гэрчилгээний хуулбар 1 хувь;
- Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт бүрдүүлж өгсөн энэ хэсэгт зааснаас бусад бичиг баримтууд 1 хувь; (эх хувиар байна)
- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эсхүл бэлэглэлийн гэрээ 2 хувь; (нотариатаар гэрчлүүлсэн байна)
- Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон бэлэглэлийн гэрээ хийлгүйгээр шинээр орж байгаа хувь нийлүүлэгч компанийн өөрийн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлж болно. Энэ тохиолдолд шийдвэртэй тусгаж дүрмэндээ нэмэлт оруулна.
- Шинээр хөрөнгө нэмж оруулсан иргэн, хуулийн этгээдийн хөрөнгө оруулсныг нотлох баримт; (Компанид оруулсан эд хөрөнгийг хүлээн авсан акт, дансны хуулга, мөнгийг тушаасан баримт, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлсэн санхүүгийн тайлан тэнцлийг холбогдох байгууллагаар баталгаажуулж хавсаргах гэх мэт