Иргэний шинэчилсэн бүртгэл - 2010

ТӨААТҮГ-ын нэрээ өөрчлөхөд
- Тус газраас олгосон “Хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалтын хуудас”
- ТӨААТҮГ-ын нэрээ өөрчилсөн тухай үүсгэн байгуулагч буюу хувь нийлүүлэгчийн шийдвэр 2 хувь; (Шийдвэрт ТӨААТҮГ-ын нэр, баримт бичгийн нэр, огноо, дугаар, баримт бичиг үйлдсэн газрын нэр, өөрчлөлтийн үндсэн агуулгыг илэрхийлсэн товч тэргүү, өөрчлөлтийн талаархи бичвэр, хавсралтын тухай тэмдэглэл зэргийг тусган гарын үсгээ зурж, тэмдэг дарсан байх бөгөөд эх хувиар байна)
- ТӨААТҮГ-ын нэрээ өөрчилсөн тухай өдөр тутмын сонинд зарлуулж, сониноо хавсаргах; (Өдөр тутмын сонин болох “Зууны мэдээ” сонин, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сонин гэх мэт)
- Нэрийн өөрчлөлтийг тусгасан ТӨААТҮГ-ын дүрэм 2 хувь; (эх хувиар байна)
|