Иргэний шинэчилсэн бүртгэл - 2010

Гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл

И-мэйл Хэвлэх PDF

Гадаадын иргэний гэр бүлийн байдлын бүртгэл

  • ТӨРӨЛТ
  • ГЭРЛЭЛТ
  • ГЭРЛЭЛТ ЦУЦЛАЛТ
  • YРЧЛЭЛТ
  • ЭЦЭГ ТОГТООЛТ

Хаана хандах вэ?

Иргэн та гадаадын иргэний гэр бүлийн бүртгэлийн талаар оршин суугаа аймгийнхаа Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасагт, нийслэлд УБЕГ-ын Иргэний бүртгэлийн газарт хандана.

ТӨРӨЛТИЙН БYРТГЭЛ

Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харъяат, нөгөө нь гадаад улсын харъяат эсхүл харъяалалгүй хүн бол тэдний дундаас төрсөн хүүхдийг бүртгэхдээ эцэг, эхийн хүсэлтийг үндэслэн бүртгэнэ.

Хэрэв гадаад улсад төрсөн бол:

Эцэг, эх харилцан тохиролцож аль улсын хуулийн дагуу бүртгэл хийлгэхээ шийднэ.

Ямар материал бүрдүүлэх вэ?

  • Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа
  • Эцэг, эхийн иргэний үнэмлэх буюу иргэний баримт бичиг
  • Эцэг, эхийн гэрлэлтийн гэрчилгээ /гэрлэлтээ бүртгүүлээгүй бол гэрлэлтийн гэрчилгээ шаардахгүй/

ГЭРЛЭЛТИЙН БYРТГЭЛ

Тус улсын нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэн, гадаадын иргэн харъяалалгүй хүнтэй, эсвэл гадаадын иргэд, харъяалалгүй хүмүүс хоорондоо гэрлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ.

  • Гэрлэлтээ бүртгүүлэх тухай өргөдлөө тус бүр өөрсдийн үндэсний хэл дээр бичсэн байна
  • Гадаадын иргэн нь харъяалах улсын иргэний бүртгэлийн байгууллагаас авсан тодорхойлолтыг элчин сайдын яам, консулын газраар баталгаажуулах, Монгол Улсын иргэн нь Иргэний баримтын төв архиваас авсан гэр бүлийн талаарх тодорхойлолт
  • Эрүүл мэндийн шинжилгээний бичиг /ДОХ, сүрьеэ, сэтгэц гэх мэт/
  • Гадаадын иргэн бол гэмт хэргийн талаар өөрийн харъяалах улсын холбогдох байгууллагаас гаргасан тодорхойлолт
  • Монгол улсын цагдаагийн ерөнхий газрын ял шийтгэлгүй тухай тодорхойлолт
  • Гадаадын иргэний санхүүгийн чадавхийг тодорхойлсон нотолгоо /банк, үл хөдлөх хөрөнгийн баталгаа, албан газрын тодорхойлолт гэх мэт/
  • Оршин сууж байгаа баг, хорооны Засаг даргын тодорхойлолт
  • Иргэний бусад баримт бичгийг хуулбарлан нотариатаар батлуулсан байх
  • 30x40 мм хэмжээтэй цээж зураг нэг, нэг хув
  • Шаардлагатай тохиолдолд нэмэлт материал шаардана.

Хэрэв гадаадад гэр бүлээ бүртгүүлсэн бол яах вэ?

Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэрлэлтээ бүртгүүлсэн нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй бол иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж, гэрчилгээг сольж олгож болно.

ГЭРЛЭЛТ ЦУЦАЛСНЫ БYРТГЭЛ

Хэрэв гадаад улс оронд гэр бүлээ цуцлуулсан бол яаж иргэний гэр бүлийн бүртгэлд хамрагдах вэ?

Гадаад улсын хууль тогтоомжийн дагуу гэр бүлээ цуцлуусан нь Монгол Улсын хууль тогтоомжид харшлахгүй бол тухайн орны эрх бүхий байгууллагаас олгосон баримт бичгийг үндэслэн иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгэж, гэрчилгээ олгоно.

Хэрэв Монгол Улсад гэр бүлээ цуцлуулсан бол:

Гэр бүлээ цуцлуулахаар харилцан зөвшөөрсөн, 18 хүртэл насны хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй гэрлэгсдийг өөрсдийн биеэр байлцуулан захиргааны журмаар гэрлэлтийг цуцалж гэрчилгээ олгоно.

САНАМЖ:

Хэрэв гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан бол шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш гэр бүл цуцалсныг бүртгүүлж гэрлэлт цуцалсны гэрчилгээ авахыг зөвлөж байна.

YРЧЛЭЛТ

Гадаадын иргэн, харъяалалгүй хүн хүүхэд үрчлэн авахад:

  • Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албанд хүсэлтээ гаргана. Yрчлэлтийн бүртгэлд бүртгүүлэхэд ямар материал бүрдүүлэх вэ?
  • НХХЯ-ны гаргасан дүгнэлтийг үндэслэн Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх албаны даргын хүүхэд үрчлүүлэх тухай гаргасан шийдвэр
  • Үрчлэн авч байгаа гадаадын иргэн, эхнэр, нөхрийн хамтран гаргасан өргөдөл
  • Үрчлэн авагчийн болон үрчлүүлэгчийн иргэний баримт бичгийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байна/

Хэрэв эх нь гадаадын иргэнтэй гэр бүл болсон бол түүний хүүхдийг хойд эцэгт нь үрчлүүлж болно.

САНАМЖ :

Үрчлэгдэж буй хүүхэд 7 ба түүнээс дээш настай бол хүүхдийн бичгээр гаргасан зөвшөөрөл авдгийг мартаж болохгүй.

ЭЦЭГ ТОГТООЛТ

Ямар материал бүрдүүлэх вэ?

  • Эцэг эхийн хамтран гаргасан өргөдөл
  • Эхийн өргөдөл/хүүхдийг эцгээр нь овоглуулах болон овоглож байгаа хүнийг хүүхдийн эцэг мөн гэдэг тухай /
  • Эхийн өргөдөл /хүүхдийг монгол улсын иргэнээр бүртгүүлэхийг зөвшөөрч байгаа тухай/
  • Эцгийн өргөдөл/ хүүхдийг өөрийн хүүхэд гэдгийг зөвшөөрч байгаа тухай/
  • Эцгийн өргөдөл/хүүхдийг монгол улсын иргэнээр бүртгүүлэхийг зөвшөөрч байгаа тухай/
  • Өргөдлүүдийг өөрийн гараар бичиж нотариотаар батлуулсан ба гадаад хүн нь албан ёсны орчуулгын товчоогоор орчуулуулсан байх иргэний үнэмлэх /хуулбар/
  • Үндэсний гадаад паспорт /хуулбар/
  • Хүүхдийн төрсний гэрчилгээ/эмнэлэгийн магадлагаа, эрүүл мэндийн карт/
  • Гэрлэлтийн гэрчилгээ /хуулбар/
  • Бичиг баримтын хуулбарыг бүгдийг нотариатаар батлуулах
  • 7-с дээш насны хүүхдийг байлцуулан, өргөдөл хүсэлт
  • Эцэг эх өөрийн биеэр байна.
Сүүлд шинэчлэгдсэн ( 2009 оны 11-р сарын 04, Лхагва гариг, 17:48 )  

Онлайн лавлах

Шинэчилсэн бүртгэл

ИШБ-дээ хамрагдацгаая

Байгууллагын стандарт

Лавлах утас

Хайлт хийх

Орон нутаг

Санал асуулга

Манай үйлчилгээ явуулж буй газруудын орчны тохижилт, нөхцөл байдал Танд ямар санагдаж байна вэ?
 

Онлайн байна

Манайд 49 зочид онлайн